Өнгөрсөн жил 3945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт их байгаа нь статистик тооноос харагдаж байна. Гэр бүл салалтын хохирогч нь хэн байдаг вэ гэхээр үр хүүхэд байдаг. Эцэг эхийн хайр дутуу, гэр бүлийн нөхцөл байдал тогтворгүй байгаа хүүхдийн сэтгэл санаанд болон биеийн өсөлтөнд ч өөрчлөлт ордог гэдгийг мэргэжлийн эмч болон сэтгэл зүйчид хэлж байгаа юм.

Тухайлбал, 2010 онд 3054 хос гэрлэлтээ цуцлуулсан бол нийслэлд өнгөрсөн 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ тоо бол зөвхөн шүүхээр цуцлуулсан тоо баримт юм. Гэвч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй хоёр тийш салсан хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй юм. Гэр бүл салалтын шалтгаан гэвэл нийгэм, архидалт, ядуурал, мөн гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлж байна гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйн судлаачид хэлдэг.

Нөгөөтэйгүүр залуу гэр бүлүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлдэг нийгмийн ажилтан цөөн учраас нийтдээ хүрч чаддаггүй гэх. 1000 хүн амд ногдох гэр бүл салалтын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэнэ.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хэлтсээс сургуулиудыг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох, мөн гэр бүлийн талаар  зөвлөгөө өгдөг нийгмийн ажилтан бэлтгэхээр болжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яүхёши 2018-04-06 04:19:08
    "3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжэ" хөөрхий ганц тоо олж аваад мэдээ гээд бэлтгэжихжээ.
    202.131.245.26
    Мэдэгдсэн Хариулах
    • zz 2018-04-07 03:36:54
      tsalindaa taaruulj l ym bichiishd hogshoon
      114.71.223.135
      Мэдэгдсэн Хариулах