Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээг сайжруулахаас цуцлах боломжгүй
Оюутолгойг тойрсон олон асуудал анхаарлын төвд өрнөж хөвөрсөөр байна. Асуудлыг тойрсон үйл явдлууд эхнээсээ өрнөж байгаа ч хаа хүрч төгсөхийг тааж мэдэшгүй. Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ямар ч ашиггүйгээр үзэглэсэн, гэрээний мөнгөөр оффшор дансандаа гүйлгээ оруулсан гэх хэрэгт тухайн үед Сангийн сайд байсан С.Баярцогт, Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй хүмүүс буруудаж, хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн. Тэдний гэм буруутайг, үнэхээр ашигтай, ашиггүй гэрээ байгуулсан эсэхийг шүүхийн байгууллага эцэслэн тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой.

Тэгвэл энэхүү гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд гэрээний хэрэгжилт зөв явж байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэргүүтэй хүмүүсийг томилж ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Ер нь Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулж байгаа. Сүүлд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд Монголд үр ашиггүй болсон тухай яриа бий. Тиймээс энэхүү гэрээг нэн даруй цуцлахыг шаардсан улс төрийн намууд болон өөр хэсэг бүлэг хүмүүс УИХ-ын даргыг шахаж шаардаж эхэлсэн. Өчигдөр Төрийн ордны гадаа жагсаал цуглаан хийж, гэрээг үзэглэсэн тухайн үеийн сайд, дарга нарын зургаар сор залав.

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “Оюутолгойн гэрээг цуцлах асуудал бол байхгүй. Харин Оюутолгойн гэрээг шалгаж үзээд үнэхээр учир дутагдалтай, Монгол Улсад хохиролтой байвал хоёр талаасаа сууж байгаад сайжруулаад явах ёстой. Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ Ажлын хэсэг мухарлана” гэсэн юм.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2018-04-07 01:42:14
    Хөдөөнөөс хачин юмнууд сонгогдож ирэх юмаа. Баярцогт Сэлэнгээс, энэ Дамба Очир Эрдэнэтээс. Дандаа мудакууд.
  • zuv 2018-04-06 14:33:08
    mash zuv. hiisenee saijruulahaas nuraaj bolohgui
  • Цнд 2018-04-06 12:36:42
    Энэ нэг хэдэн юм тэрхүү гэрээ гээч балай юмыг нь өөрчилж чадах уу. Энэ их хурал энэ төр. Ми гэгч бг цагт юу л бол. Ми энэ талаар дуугарахгүй бг шүү
  • ЗОЧИН 2018-04-06 11:53:20
    ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙГААР ШNНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ УИХ ТАРЖ, ЗГ ОГЦОР !!!!!!!!!!!!!
  • Зочин 2018-04-06 09:35:56
    Энэ нөхрийн Очир буудалд 15 настай охиныг хүчирхийлж алсан гээ биз дээ. Ийм хүн ОТ дүгэнэ гэж юу байхав. Бас л нэг Баярцогт гараад ирлээ.
  • иргэн 2018-04-06 06:35:44
    Xulxi-Ochir, Tam-Ochir, Buudal-Ochir, Zam-Ochir, Shaxaa-Ochir, OT-Ochir .........ene ertentsiin muu muuxai bolgonii Ochir.......
  • Зочин 2018-04-06 06:33:32
    Мал минь, юу ч мэдэхгүй, дээр нь мэдэхгүйгээ мэдэхгүй энэ новшнуудын амнаас гарах хий бүр нь буруу байна шүү...
  • иргэн 2018-04-06 03:00:33
    энхбаяр солиорсон байх шезо хиншуутэй нэгдээд дээд ундсэн хууль ч гэх шиг бнму гэх шиг оюутолгойн гэрээг цуцлана ч гэх шиг тэр долир ганхуяг худлаа л хуцацаах
  • Numbar 1 2018-04-06 02:37:55
    Н.Энхбаяр гэгч этгээд улс төрийн өс хонзон авахын тулд улс орны том эрх ашгийг ч золиослохоос буцахгүй болжээ!!! Харанхуй массыг турхирч эхлэв!!!!!
  • Kkkkk 2018-04-06 02:17:45
    OYUTOLGOIGOOS HAMGIIN IH TENDER SHAASAN AVILGALCHAAR SHALGUULNA GEJ YU BDAG YUM BE. ENE UHNASUH. MELGER HUJAA NAR HUURCH BNA
  • 1 2018-04-06 02:17:11
    Бүхэлд нь цуцална гэж муйхарлах болов уу гэсэн чинь харин хаа очиж тэгэхгүй байх ухаан хүрч байна шүү, энэ нөхөрт!!!
  • зана 2018-04-06 02:16:35
    чи ажлаа эхлээгүй байж шийдвэрийн саналаа гаргацан байгаа бол наад шалгах ажлаасаа үтэр түргэн гараач. Ажлын хэсгийн дүгнэлтийг урьдчилаад гаргасан хүнээр бүү ш...