Төрийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар   Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.  Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоолоо. 

Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрагдах  юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sar 2018-04-05 14:43:22
    huviin hevshild ajilladag humuusee bodoj boldoggui yumuu ajil 18.00 tsagaas tardagiig meddeggui yum bhdaa
  • zocin 2018-04-05 14:15:20
    gadnii ornoos ogloo ert azil 7d toriin baiguullaga azilaa ehluulj syrmaar um,bas cainii cag gej baihgyi boon cziregdel,ter cagaaraal hahuuli avdagaa bolilulmaar...
  •  2018-04-05 09:27:33
    ene hamgiin zuv, bayarlalaa
  • Kkkkk 2018-04-05 09:04:41
    Tsetserleg surguulitai hamt bolgoj bgaa yum uu. Tenegtdeg bn sh te
  • зочин 2018-04-05 08:51:12
    Компаниуд ч гэсэн цаг урагшлуулагүй болохоор 8 с эхлэмээр байна. бүгд 8 болгохоор ахиад л түгжрийшд