Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч “Анталья”-д зодоглоно
Туркийн Анталья хотод жүдо бөхийн гранпри тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэхээр мэдүүлжээ.

Тодруулбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм.

Тэмцээн маргааш хөнгөн жингээр эхэлж, ням гарагт өндөрлөх юм байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.