Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байна
Өчигдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч аюултай үзэгдэл болов. Өнөөдрийн байдлаар зүүн болон төвийн аймгуудаар цасан шуурга шуурч байна гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Өчигдрийн цасан шуурганаар орон нутагт малдаа яваад сураггүй боллоо гэсэн хэд хэдэн дуудлага шуурхай албаны утсанд иржээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Балгант гэдэг газар 19 настай иргэн М өчигдөр орой 18.00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн малчин Т нь малдаа яваад сураггүй болсон бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин 38 настай Б, 35 настай иргэн У нар нь малдаа яваад яваад сураггүй боллоо гэсэн дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид, аймгийн онцгойн алба хаагчидтай хамтран дээрх иргэдийг эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гайхагч 2018-04-05 08:25:12
    Цаг уурчид сэрэмжлүүлээд байхад хөдөө хол замд гарч яваад байх, малаа ойр билчээрлүүлэхгүй байх зэрэг тэнэг хүнээс гарах үйлдлүүдийг хийгээд байдаг хайшаа сонин...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах