Урд шөнө 40 гаруй автомашин цасанд боогджээ
Өчигдөр оройны хүчтэй цасан шуурганы улмаас олон тооны машин цасанд сууж, боогдлоо гэсэн дуудлага шөнийн 01:30 цагт Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтүрүү 361 дүгээр гармын тэнд Дархан, Эрдэнэт рүү гарсан автомашинууд мөн хот руу орж ирж байгаа машинууд үзэгдэх орчин хязгаарлагдсан үед цасанд боогдсон байна.

Дээрх дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 42 автомашин, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-05 04:18:55
    улсын мөнгөөр тоглох юм аа. замын хажууд 10 хүрз хаяад өгчих_ өөрсдөө ухаад гарна биз.