Дүүргүүдийн цагдаагийн хэлтэст тусгай  тоноглолын автомашин гардуулан өгнө
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн 9 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга  хэмжээ өнөөдөр 11:30 цагт Сүхбаатарын талбайд болно

Эдгээр автомашиныг худалдан авах хөрөнгийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 84 дүгээр тогтоолоор Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн төсвийн тодотголоор шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68.0 хувь буюу 21900 орчим гэмт хэрэг Нийслэлд үйлдэгджээ. Энэ мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох ажлын ачаалал Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд харьцангуй өндөр хэмжээнд оногддог гэдгийг илэрхийлж байна. 

Нийслэлийн ГХУС ажилд зориулан НИТХ-аас батласан төсвөөс өнгөрсөн онд НЦГ-ын шаардлагатай техник, хэрэгслийг санхүүжүүлэх ажлын хүрээнд 979 сая төгрөгийн төсөвтэй “Удирдлагын төв”, 817,5 сая төгрөгийн өртөг бүхий 17 ширхэг хөдөлгөөнт эргүүлийн автомашин, “Олон нийтийн цагдаа”-ийн үйл ажиллагааны зардалд 1.3 тэрбум төгрөг, цагдаагийн зэвсэглэмж, тусгай хэрэгслээр хангах, морьт, нохойт, дугуйт эргүүл ажиллуулах зардалд 503 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн ЗЦА-нд гэрээт хэлтсийн үйл ажиллагааны зардал болон тусгай хэрэгслийн зардалд 568 сая төгрөг зарцуулсан байна.

Энд дурьдагдсан хөдөлгөөнт эргүүлийн 17 автомашинууд нь БНСУ-ын Хьюндай  корпорацид 2018 онд үйлдвэрлэгдсэн Аксент маркийн автомашин бөгөөд  цагдаагийн албан хэрэгцээнд зориулан тусгайлан тоноглуулсан.
 
Нийслэлийн хүн амын суурьшил тэлж, оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ ахуйн чанартай гэмт хэргийн гаралт, авто замын ачааллаас үүдсэн хэрэг зөрчил өдөр ирэх бүр ихсэх төлөвтэй байна.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгууулагын ажилтан албан хаагчдын албаны ажиллах хүч, техник, хэрэгслийг бэхжүүлэх, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн хэлтсүүдэд эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байгаа юм.
 
Эдгээр автомашиныг гардуулан өгөх арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцоно.
 
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .: 2018-04-05 04:17:07
    Цагдааг тэтгээд хөрөнгө үрээд ямар хэрэг байна. сургуулийн хүмүүжлийн ажилыг л сайн хийдэг болчих. 5 жилийн дараа их үр дүн гарна