Хүлээлт үүсгэсэн хүүхдийн мөнгө асуулт дагуулав
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дуулгасан ганц таатай мэдээ бол хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохоор болсон шийдвэр байв. Энэ мэдээллийг дуулсан ээжүүд ихэд баярлаж “Завсардсан саруудынх нь мөнгийг нөхөж олгох юм уу. Бүх хүүхдүүдэд өгөх юм уу. Хэзээнээс эхлэж олгох вэ. Яг өгөх нь үнэн үү, бас улстөрийн шоу байх вий” гэсэн асуултыг олон асуув.

Тэгвэл өчигдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт хамаарах 60 хувьд олгож байгаад сүүлийн хэдэн сар түр зогсолт хийв. Харин асуудлыг хэлэлцээд 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн нь таатай санагдаж байна.

Ирэх сарын 01-нээс эхлэн нийт хүүхдийн 80 гаруй хувьд буюу 860 гаруй мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмжээ авна гэдэг эдийн засгийн хямралтай байгаа энэ үед айл өрхийн амьжиргаанд ихээхэн нэмэр болох нь тодорхой юм.

Ингэснээр улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлүүлж, өндөр оноо авах нь. Хамгийн гол нь өгөхгүй, дахин худлаа хэлж шоудсан байх вий гэсэн хардлага, болгоомжлол нийгмийн нэг хэсэгт байна.

Ерөнхий сайд, танхмын сайд нартайгаа ярилцлаж гаргасан шийдвэрийг нь харахаар дундаж хэрэглээтэй бүлгийн бүх өрх хүүхдийн мөнгө авах боломжтой боллоо гэсэн үг. Хуучин босго оноо тавьж, зурагт, хөргөгч, угаалгын машинтай бол амьжиргаа сайтай айлд багтаж, алаг үрс нь 20 мянга төгрөг авахгүй “адлагдаад” байсанд эцэг эхчүүд их дургүйцэж байсан. Тэгвэл эцэг эхчүүд завсардсан саруудын мөнгийг нөхөж олгохгүй юм уу гэсэн асуултыг тавиад байна. Хэрвээ өмнөх саруудын мөнгийг нөхөж олгохгүй юм бол бас л мөнгө идэж завших гэсэн нарийн арга.

2016 оны УИХ-ын сонгууль дуусаад хүүхдийн мөнгийг олгохоо байсан гэх. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хүүхдэд өгөх юм болсон. Гэвч 2017 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл хүүхдийн мөнгө дансанд орсон. Наймдугаар сараас 12 дугаар сар хүртэл мөнгө ороогүй тэгэхээр дунд нь завсардсан таван сарын мөнгийг хэзээ олгох юм бэ. Эсвэл олгохгүй, бүр шинээр дахиж өгч эхэлж байгаа юмуу гэсэн асуултууд ар араасаа гарсаар байгаа ч албаныхан ямар нэгэн хариултыг одоогоор өгөөгүй байна.

Одоо бол өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн үг юм. Хүүхлийн мөнгийг олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардах бөгөөд энэ оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзжээ. Тэгэхээр улсын минь хүндэрсэн эдийн засаг сэргэж эхэлсэн бололтой.

О.Сайхан
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цэцэг 2018-04-09 03:05:27
    хөргөгч зурагттай гэж хүүхдийг алгачилах нь буруу байна залуу гэр бүлүүд өр зээлэндээ баригдчихсан хүүхдээ нэг нь харж ажилгүй ажлын байр байхгүй байна шүү ...
  • Даваа 2018-04-07 01:15:43
    Хэдэн төгрөг өгөх гэж ямар их зардал болдог юм хэд дахин амжиргааны түвшин шалгадаг юм
    66.181.160.23
    Мэдэгдсэн Хариулах
  • 60terbymshaxaaniiNyamk 2018-04-06 09:52:38
    MAN ch dee..,,
  • баян хүн 2018-04-05 09:41:08
    Зурагт,хөргөгч,угаалгын машинтай л бол амьжиргаа сайтай гэж боддог Үнэхээр сэтгэхүй нь хошного болсон,толгой нь усаар дүүрсэн боловсролгүй ядуу сэтгэлгээтэй Төр...
  • Зочин  2018-04-05 04:41:46
    Эрх тэгш олгох нь зөв
  • zochin 2018-04-05 04:29:15
    Odoo l zuw xudulj baina. Xvvxed bolgon adil tegsh erxtei baix xeregtei
  • ard 2018-04-05 04:27:06
    80huvi ni avch bga ni unuugiin hund niigemd hamgiin deed too
  • deleg 2018-04-05 03:12:03
    Yag ogohuu ingetel ene hulgaichuud
  •  2018-04-05 02:48:59
    2 сайдыг устгаад л хүүхдийн мөнгө бэлэн. хэрээггүйййййййй олон сайдуудыг хөө. дэлхийгээ худалдсан сайдууд гэдэг дуу хүртэл бий шүү.