Цасан шуурганд төөрсөн иргэдийг осгосон байхад нь олжээ
Өчигдрөөс эхлэн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болов. Цасан шуурганаар орон нутагт иргэд төөрлөө гэх дуудлагыг онцгой байдлын шуурхай утсанд өгчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баян сум, Өгөөмөр багийн нутаг Элгэн наран гэдэг гэдэг газар мал тууж явсан хоёр иргэн цасан шуурганд төөсөн байна. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 5 албан хаагч 100 км замыг туулан 03:02 цагт очиход тус газарт иргэн 59 настай, эм, 23 настай, эр нар осголтын байдалтай байсныг аюулгүй газар хүргэж авран хамгаалж ажиллажээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.