Нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд антибиотик эм бичиж өгөхөөс өөр ажил хийдэг үү
Аливаа улс орны амин чухал салбар бол эрүүл мэндийн салбар байдаг. Тиймдээ ч  эрүүл мэндийн салбар өдөр өдрөөр  өөдлөн дэвжиж шинэ технологи, техникээр хүчээ нэмэгдүүлдэг биз ээ. Улс орнууд ч хөрөнгө мөнгө хангалттай хаяж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад анагаах ухаанд боломжгүй гэж тэмдэглэгдэн ирсэн зүйлсийг сүүлийн жилүүдэд боломжтой болгож байгаа. Ийнхүү дэлхийд анагаах ухааны салбар цаг минутаар өсөж, дэвжиж байхад манайд улам бүр ухарсаар байна. Адаглаад  энэ салбарын боловсон хүчний ур чадвар маш муу байгааг хаа хаанаа шүүмжилж байна. Анагаахын сургуульд аль дуртай нь явж оронд эмч болон төгсдөг болж.Эргээд эдгээр нь ажил дээр гарахаараа хүний эрүүл мэнд, амь насаар тоглодог болсон нь нууц биш.  Манай улсын эрүүл мэндийн салбарын алдаа дутагдал дан ганц боловсон хүчний асуудлаар дуусахгүй ээ. 

Эмнэлгүүдэд уялдаа холбоо гэж байхгүй.Эрүүл мэндийн салбарыг ахалж явсан үе үеийн сайд нар бүгд энэ салбарт хүнийрхүү хандаж ирсэн нь энэ салбарыг ингэтлээ элгээрээ хэвтүүлэх эд хүргэсэн болов уу. Эрүүл мэндийн дэд сайд нь хариуцлага алдсан эмч, сувилагчдаа өмгөөлөн бяцхан үрсийг төрөлхийн  хүнд өвчтэй гэх хариуцлагагүй мэдэгдлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хээв нэг хэлж суусан цаг саяхан. Уг нь  жаахан сэтгэл зүтгэлтэй хүн гарч ирээд энэ салбарыг толгойлох юм  бол хэдэн муу иргэдэд нь хэрэгтэй. Хамгийн наад зах нь гэхэд  л эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Манай улсад үнэндээ нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд ажилгүй шахам сууж байна. Ганцхан жишээ хэлэхэд өвдсөн хүүхдээ оройн цагаар дүүргийнхээ хүүхдийн түргэнд аваачаад үзүүлэхэд ханиад томуутай л бол үзээд хэдэн антибиотик эм бичиг өгөөд явуулдаг. Харин өөр бусад өвчтэй бол шууд дүүргийн эмнэлэг рүү явуулдаг. Харин дүүргийн эмнэлэг нь ханиад томуу нь хүндэрсэн бол үзээд хэвтүүлэх жишээний.  Харин өөр бусад нүд нь гэмтсэн, эмзэг газруудад гарсан, хатиг шарх сорви, тоглож байгаад элдэв зүйл залгисан гэх мэт хүүхдүүдийг шууд л гуравдугаар шатны эмнэлэг буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв руу явуулдаг.

Харин энэ  эмнэлгийн ажилчид өдөр бүр зогсоо зайгүй хүүхдүүдийг хүлээн авч эмчилж  байна. Эцэг эхчүүд өвдсөн хүүхдээ тэврээд яаралтай хагалгаанд орсон эмч нарыг хүлээн шөнийн 2, 3 цаг хүртэл хүлээх энүүхэнд байна. Уг нь бол дүүрэг дээр энэ бүх ялихгүй эмчилгээг хийдэг бол Эх хүүхдийн эрүүл мэндийн төв ингэтлээ ачаалалтай ажиллахгүй шүү дээ. Нүдэн дээр нь хатиг гарсан хүүхдийг  гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хөөдөг дүүрэг, хорооны эмнэлгүүд даанч өрөвдөлтэй.  Өрхийн эмнэлэг яах вэ гэж бодоход бүхэл бүтэн дүүргийн нэгдсэн эмнэлэг, амбулатори зэрэг эмнэлгүүдэд нүдний нарийн мэргэжлийн эмч нар байж л байгаа шүү дээ. Гэтэл тэгтлээ чадвар нь муу  юм уу аль эсвэл залхуу, сэтгэлгүй дээ дараагийн шатны эмнэлгийнхээ ажилд ийнхүү хүндрэл учруулж байгаа нь даанч эмгэнэлтэй.  Ердөө ганцхан жишээ хэлэхэд л ийм байна. Өрхийн эмнэлгүүдийн үүрэг хариуцлагын тухай яриад ч хэрэггүй  биз ээ. Тэнд нярай хүүхдүүдэд вакцин хийх, ханиад томуутай хүүхдүүдэд элдэв төрлийн  антибиотик төрлийн эм бичиж өгөхөөс өөрөөр үйл ажиллагаа явуулдаггүй нь даанч эмгэнэлтэй. 

Цаашдаа эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулж, нэг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг чадваржуулахгүй бол хатиг   гарсан, шороо чулуу ам хамартаа оруулсан хүүхэд бүр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү ирээд байвал энэ эмнэлэг ачааллаа даахгүйд хүрч олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул үүсэж мэдэх юм. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэтгэвэр авагч 2018-04-06 14:26:18
    Улсын эмнэлгүүд оношлуур дууссан гээд хувийн эмнэлэгт шинжилгээ өгүүлж байна. ЭМД-ын мөнгө хангалттай хуримтлагдаж бгаа ш дээ уг нь.
  • зочин 2018-04-06 03:42:37
    Бэлтгэл ажлаа сайна хангалгүй Шахаасны программ хангамж авч эм нараа дарамталж байгаагаа ойлгохгүй ээ ,Мэргэжлийн бус хүн халуун тогоонд нь орж ажиллаж үзээгүй...
  • Нараа 2018-04-05 13:01:13
    өрхийн эмнэлэг нь эмнэлэг гэхэд ичмээр юм.эмнэлгийн байгуулагыг бүрэн утгаар нь хэзээ ажиллуулах юм бол .миний нас гүйцэхгүй нь
  • bold 2018-04-05 08:24:03
    Emch nar ene uvchtun gej hardaggvi mungu yavch bn gj hardag. Hudlaa gej heleerei... Bagsh nar mun ADIL...
  • Гал 2018-04-05 07:58:04
    Эмийн компаниудын эмийг ахиухан бичиж хувь хүртэж суухаас өөр ажилгүй болсон эмч нар. Үдээс хойш сургалтай гээд гараад хувийнхаа нмнэлэгт очоод суучих нь ...
  • nyamaa 2018-04-05 07:19:46
    Би тэтгэвэрийн хүн үнэгүй эм бичүүлэх гэж 3 хоног явлаа. Яасан гэхээр дээрээс сүлжээгээр гэнүү шийд ирээгүй байна гэнэ. өнөөдөр овоо бичиж эхэлсэн байна.
  • Irgen 2018-04-05 06:45:16
    B sansar guai ta 1 udur anhan bolon 2 shatlal deer ajilaad uzeech tegeed daraan bich yuch medehgui bj amniihaa zorgoor solioroh yumaa ehleed dundan ajilaay
    • баянзүрх 2018-04-05 07:20:11
      сайд хамаатай л даа гэхдээ жаахан сэтгэл гаргаад ажилах хэрэгтэй ш дээ өрхийн эмнэлэг дийлэнх нь ажилдаа хайхрамжгүй муу ажилладаг нь үнэн ш дээ
  • иргэн 2018-04-05 04:08:25
    эмнэлэгийн мэргэжилтэй хүн биш халтуурын сайд шахаад байхаар тэгэлгүй яадгын дандаа хувийн сониролтой нөхдүүд шүү дээ
  • Иргэн 2018-04-05 02:44:48
    БЗД-ийн өрхийн эмнэлгийн эмч санаатай хүн нь МЭДЛЭГГҮЙ ИХ ЗАНТАЙ ААШ МУУТАЙ бж, бгаад л бх юм СОЛИМООР ЮМ
  • Төрийн машин гацаж зогсох учиргүй 2018-04-05 02:40:56
    ЭМЯ дээр ажил хөөцөлдөөд очиход хүмүүс нь өөрчлөгдөөд 2-3 сар хэнд хандах нь ойлгомжгүй байсан, одоо бол ажлаа мэдэхгүй хүмүүсээр дүүрсэн мэт сэтгэгдэл төрсөн
  • зочин 2018-04-05 02:29:38
    Сансар аа, Дүүргийн эмнэлэг дээр ирээд ямар эмчилгээ хийгдэж байгааг хар, шүүмжлэлтэй зүйл бий, гэхдээ худлаа ингэж мууллаа гээд үр дагавар нь сөрөг л байх даа