Инновацийн төсөлд 60 хүртэлх сая төгрөгийн грант олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа.

Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, нутагшуулах замаар инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилго бүхий төсөлд грант олгоно. Ингэснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэж Засгийн газар үзэж байна.

Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамд заажээ.

Монгол Улсын иргэн, улсад бүртгэлтэй өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төслөө грантад нэр дэвшүүлэх эрхтэй юм байна.

Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд томилж ажиллуулах бөгөөд шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн грант олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-04 11:40:50
    shudargaar songoj hiij chadval ikh saikhan ajil bolno doo
    103.57.94.173
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-04 11:34:33
    naad ugee mongoloor orchuulji bolokhguy bayna uu? zasgiin gazar aa, bodwol tetgeleg gekh geed baygaa yum uu daa
    139.5.216.192
    Мэдэгдсэн Хариулах