Кино театр болон худалдааны төвүүдийн галын аюулгүй байдлыг шалгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлаг, үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхийг үүрэг болголоо. Мөн захирамжаар дээрх чиглэлээр шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон шалгалтад хамрагдах барилга байгууламжийн хуваарийг баталсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 4-23-ны өдрүүдэд хуваарьт газруудад шалгалт хийх аж.

Галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах томоохон 50 худалдааны төв, зах хамрагдах юм. Тухайлбал, Скай худалдааны төв, Бөхийн өргөө, Нарантуул ОУХТ, Шөнийн зах, Драгон худалдааны төв, Алтжин бөмбөгөр, Дүнжингарав, Оргил,  Номин,  Хоме Плаза, Тэнгис кинотеатр, Улсын цирк зэрэг байгууллагад шалгалт хийнэ.




Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-05 04:25:48
    шалгалаа маргааш нь гал гарна.
    64.119.19.247
    Мэдэгдсэн Хариулах