МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ тамгаа гардаж авлаа

Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байсан маргаан өнөөдөр эцэслэгдэж байна. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж эртнээс албаа өгөх болсноо мэдэгдсэн бөгөөд энэ албаны сэнтийд улайрсан эрх мэдэлтнүүд хэл ам, хэрүүл тэмцэл хийж хэсэг хугацаанд багагүй дуулиан шуугиан тарьсан юм. Харин өнгөрсөн сард болсон “VIII их эе” хуралдаанаар УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ганцаараа нэр дэвшиж, 100 хувийн саналаар сонгогдсон билээ. Мөн энэхүү хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр баталсан билээ.

Өнөөдөр Бөхийн өргөөнд шинээр томилогдсон Цэцдийн зөвлөлийн хурал болж байна. Хурлын эхэнд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Р.Нямдоржоос албан ёсоор тамгаа хүлээж авлаа.

Тэргүүнээр сонгогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар бүртгэж эхэлсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлж, бөхийн барилдааныг камераар шүүж, цахимаар тасалбар борлуулах зэрэг ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ” гэсэн бол Р.Нямдорж “Монгол бөхийн оройн шүтээн Б.Бат-Эрдэнэ аваргад тамгаа гардуулж буйдаа сэтгэл амгалан байна” гэжээ.
 
О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2018-04-16 17:04:16
    Halhuud bugd ih avargaa demjih yostoi shv!
  • 112233 2018-04-05 15:42:48
    СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ОЛИГТОЙ БАРИЛЦААН ЕР ХАРСАНГҮЙ, ДЭМИЙ ТУЛЖ ЗОГСОЖ ЦАГАА НӨХЦӨӨД БАЙГААД АЗАА ҮЗЭЖ ХАЯЛЦДАГ БОЛЛОО, БАРИЛДААН ГЭХЭД ИХ ХЭЦҮҮ БОЛЛОО
  • duch 2018-04-05 14:07:34
    shunal baragdah bishdee
  • бэр 2018-04-04 16:46:11
    бөхийн өргөөнд орой болгон нийтийн бүжигтэй
  • бөх сонирхогч 2018-04-04 12:58:13
    ШШГЕГ-аас Их эеийг хууль бус гэж зарлав. Нямдорж тамгаа өгөхдөө МҮБХ-г Давааням санаачилсан гэж илтгэл тавив. МБХ нь 1964 онд байгуулагдсан,1990 онд нэр өөрчилс...
  • zochin 2018-04-04 12:35:38
    KHUDLAA YUM UU? TUUNEES ILUU NI GaRAAGUY L BAYNA , KHARIN ENE YUM BICHSEN DURAKUUD L BUGS DoloOGCHID BAYNA DAA . KHENIIKH BOL DOO
  • da 2018-04-04 11:44:07
    shuteen baikhdaa ch yahav dee. unen dvnkhvv boegs doloogch yum aa
  • davaa 2018-04-04 10:47:27
    marzan humuus shuu