Хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгоно

Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Тогтоолын төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барих юм байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгажээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, 860 мянган хүүхэд буюу амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газраас үзэж байна.


Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-05 04:32:58
    идэж ууж тэнэх болхоороо ухаангүй ууж тэнэж байж хүүхдэд өгөх гэхээр л харам төрөөд байна уу?
  • зочин 2018-04-05 02:33:37
    АН-ын тэнэгүүдийн улс төрөөр ингэж өөрчилж болохгүй ш дээ, Яг хэрэгтэй хүүхдүүд нь өгөх чухал байсан юм,, 20 мянгыг огт хэрэггүй айлд өгдөг нь яаж байгаа юм бэ...
  • Zochin 2018-04-05 01:32:00
    Ug ni ene mungu xeregtei 200,000 xuuxded ochson bol bur sain baisan yum. Magadgui udiin tsaind ni ugsen bol shuud xuuxeddee ochno doo. Odoo ch udiin tsai ch
  • Зочин  2018-04-04 09:26:13
    Эрх тэгш олгох нь зөв
  • ard 2018-04-04 09:19:49
    80 huvi ni bol nen heregtei huuhdiin munguuru amidarch bga shuu dee ehnii eeljid ingej ugch bgaa ni zuv
  • zochin 2018-04-04 09:19:31
    Odoo l zuw xudulj baina. Xvvxed bolgon adil tegsh erxtei baix xeregtei
  • Зочин 2018-04-04 08:42:45
    Танайх хөргөгчтэй, зурагттай гээд манай хүүхдүүдийн мөнгийг хассан. Зурагтгүй хөргөгчгүй айл ховор байдаг байх.