УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайдад асуулга тавилаа

Улс орон даяар хаврын их ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Тэрбээр асуулгадаа “Монгол Улсын эдийн засгийн гол шалгуур болсон мал аж ахуйн болон газар тариалангийн салбарыг төрөөс зайлшгүй анхаарч, хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгох, шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх нь төрийн үүрэг юм.

2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байна юм. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүсч байна” гэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sanjmytab aa!!!dargataigaan dald or oo?! 2018-04-05 09:34:36
    Tanai ikhe hyraliig yamar ikhe hyral gehbe?zailaad egeech ee!!!M.Enhbold zail aa!!!Sanjmytab aa!!!bysyyhan dald or oo!!!!