2026 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө долоон улс өрсөлдөнө

Олон улсын олимпийн хороонд 2026 оны Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан ёсны хүсэлтийг нийт долоон үндэсний олимпийн хороодоос ирүүлжээ.

Нэр дэвшиж буй хотууд:

Австри - Грац
Канад - Калгари
Итали - Кортина д'Ампеццо, Милан, Турин хотууд
Япон - Саппоро
Швед - Стокхольм
Швейцар - Сион
Турк - Эрзурум

Мөн АНУ-аас 2030 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан хүсэлтээ ирүүлсэн байна.

"Олон үндэсний олимпийн хороодоос өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан хүсэлтээ ирүүлсэнд бид баяртай байна. Бидний зорилго бол дэлхийн хамгийн шилдэг тамирчдад зориулж хамгийн сайн зохион байгуулалттай өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох явдал юм. Бид нягт хамтран ажиллаж, техникийн зөвлөмж, заавруудыг хүргэн харилцаа холбооны нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана" хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

ОУОХ-ноос өвлийн олимпийн наадам зохион байгуулах улсыг дэмжиж долоон жилийн бэлтгэл ажлыг хөнгөвчлөх, Олимпийн хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх, улс орон, бүс нутаг, хотын хөгжлийн урт хугацааны зорилгод нийцсэн уян хатан байдлыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллах аж.

2019 оны есдүгээр сард зохион байгуулагдах Олон улсын олимпийн хорооны их хурлаар 2026 оны Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хотыг шалгаруулах юм байна.

Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.