ЗЦА: Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй
Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан аж. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан байна.

Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгааг албаныхан санууллаа. Иргэдийн саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авах юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-05 04:24:44
    өөрсдө л зам хаалгаж бөглөөс үүсгэдэгээ л болчих. нөгөө амаа урчих гээд яриад байдаг автобусаараа яв.
    64.119.19.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Сондгой тэгш 2018-04-04 07:56:19
    машины дугаарын тэгш сондгой тооноос өөрөөр сэтгэж шийдэл олж чадахгүй л дээ. Чааваас гэж...
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • o 2018-04-04 06:12:00
    oorsoddoo amaraar alibaa zuiliig hiih yumaa ard tumen ta naraas benzinii mongo nehee yu boglorood yabna uu yah ni ta nart hamaagui tsabchih yum haisan yumnuud
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах