Ардын намын генсек ард түмний эсрэг санал гаргав

Нийслэлд энэ жил хэд хэдэн гүүрэн гарц, гүүр, зам барихаар төлөвлөөд байгаа. Энэ үеэр зарим замыг хааж, автомашины дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлэх эсэх талаар иргэдийн саналыг авч байна. Саналыг маргааш авч дуусна.

Тэгвэл энэ талаар нийслэлийн удирдлагууд нийтэд танилцуулсны маргааш МАН-ын генсек Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарт хаягласан санал илгээжээ.

Тэрээр Турк улсад ажлаар явж байгаа учир ийн цахимаар саналаа явууллаа гэсэн байв.

Мөн Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн зэрэгцээ НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Тэгэхээр тэр энэ талаар саналаа хэлэх эрхтэй гэсэн үг.

Гэхдээ түүний саналд анхаарал татсан зүйл нэлээд байна.

Тэрээр “…Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жо­лоо­дох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах хэрэгтэй. Учир нь гурван машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа. Мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог” гэсэн байв.

Мөн маргааш нь энэ талаараа тодруулж “…Замын түгжрэлийг буу­руу­лах талаар цагдаа­гийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байхад замын ачааллын 40-50 хувь нь хотын төв хэсгээр явж, үйлчлүүлэгч хүлээж, нэгдүгээр эгнээнд зогс­дог, хувиараа таксинд яв­даг машинуудтай хол­боо­той гэж ярьдаг. Машинтай хүн болгон шахуу такси үйлчилгээ эрхэлдэг болчихсон ийм хот гэж дэлхийд байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ямар нэг байд­лаар журамлах нь зөв.

Xувийн машинаараа таксинд явдаг иргэдэд албан ёсны зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлэх, стандарт, дүрэм журмыг хатуу баримталдаг бо­лох зэрэг ажил хиймээр байна. Шөнө оройн ца­гаар ийм хувийн так­синд сууж яваад эд зүй­лээ мартаж буух, дээрэм­дүүлэх, хүчин­дүүлэх хэргүүд нэлээд гардаг учраас хувиараа таксинд явдаг жолооч нарыг бүртгэлжүүлснээр ийм гэмт хэргүүд арилах болно. Нөгөө талаас ажил хийж мөнгө олж байгаа хэн ч гэсэн төрдөө татвар төлөх үүрэгтэй тул хувиараа такси үйлчил­гээнд явж байгаа жолооч нарыг албан ёсны болсноор татвараа төлөх боломж гарна” гэсэн тайлбарыг хийжээ.

Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа саналын хариултыг захын таарсан хүнээс асуухад л хэлээд өгөхөөр байна.

Тэрээр “…Гурван машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа” гэжээ. Тэгвэл гурван жолооч тутмын нэг нь суух хүн хайж явах энэ нөхцлийг хэн бүрдүүлсэн юм бэ. МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч, ноён Д.Амарбаясгалан шиг улстөрчид шүү дээ.

Ер нь Д.Амарбаясгалан­­гийн хэлээд байгаачлан төв замаар зорчигч хай­гаад явж байгаа хүмүүс чинь зээлээр авсан маши­ныхаа өрийг төлж, бас дээрээс нь амьдралаа залгуулах гэж яваа л юм. Хэрэв тэр зөв тоолсон бол зам дээгүүр яваа гурван жолооч тутмын нэг нь ийм асуудалтай байна гэсэн үг.

Тэднээс МАН-ын генсек Д.Амарбаясгалан татвар авна гэжээ. Тэдний энэ ажлыг халтуур гэдэг юм. Халтуур буюу энэ түр ажлыг төрөөс биш өөрсдөө аргаа барахдаа бий болгосон “ажлын байр” нь байгаа юм. Хар зах дээр тэрэг түрж, гурил үүрдэг халтууртай яг адилхан. Тэгэхээр тэрэгчин, ачигчийн ажил олж хийж амьдралаа залгуулж байгаа хүмүү­сээс бас татвар авч, бүрт­гэлжүүлэх үү?

Үүнээс гадна Д.Амар­баясгалан”…Машинтай хүн болгон шахуу такси үйлчилгээ эрхэлдэг болчихсон ийм хот гэж дэлхийд байхгүй” гэсэн байна. “…Наад үгээ Дэлгэртээ л хэл” гэдэг киноны үг бий. Түүн лүгээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ үгийг цаадуулдаа л хэлэх хэрэгтэй. Товчхондоо, түүний энэ үг бол эрх баригчдын өөрсдөдөө тавьсан дүн юм.

Дээрээс нь энэ Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ ердөө 349 мянган хүн амтай, 10 044 буюу хүн амын ердөө 2.9 хувь нь л автомашинтай бай­хаар  тэртээ 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Тэр тооцоогоор хотын хүн амын даацын  дээд тал нь 400-500 мянган байна гэж үзсэн байдаг юм.

Гэтэл өнөөдөр Улаан­баатарт 1.3 сая хүн амьдарч, 500-аад мянган автомашин хөлхөж байна.

Хамгийн эмгэнэлтэй нь хотын автозамын сүл­жээг өргөтгөх боломж бараг байхгүй. Хэдэн жи­лийн өмнөөс албан тушаалт­нууд, улстөрчид нийслэлийн газрыг ямар ч хот төлөвлөлт, хотын ирээдүйг нь харал­гүй эмх замбараагүй ол­гож, наймаа панзны хэ­рэг­сэл болголоо гэж яригдсаар байгаад л ийм болсон. Тийм болохоор түгжрэлийн буруутан нь халтуурчид буюу хувиа­раа такси үйлчилгээ эрх­лэг­чид лав биш байгаа биз.

Тэгээд ч өнөөдөр нийс­лэлийн удирдлагууд дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн туйлд хүрсэн­дээ гүүрэн гарц тавих ту­хай яриад байгаа юм биш. Дээр хэлсэн шалтгааны улмаас л доогуур биш дээгүүр зам, гарц тавих гээд байгаа юм.

Тийм болохоор МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч, ноён Д.Амарбаясгаланд нэг үг дайя. Улстөрч хүн ам­наа­саа гарч байгаа хий бол­гоныг анзаарч, анхаарч, судалж байх ёстой.

Гэтэл эрх баригч намын ийм том дарга ямар ч судалгаагүй, шин­­жил­­гээгүй, бодло­гогүйгээр ард түмний эсрэг гэчихэд хол зөрөхөөргүй  “санал” хэлчих шиг боллоо. Учир нь нийслэлийн төв за­маар, хөдөөгийн хээр талаар машинтай, морьтой давхиж яваа хүн бүрээс Монголын ард түмэн бүрддэг билээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-04-04 16:37:44
    Халтуурчдаа шахаж нийтийн тээврийн унаа явах боломжоо бүрдүүлье .Арай ч дээ гэхээр л байдгийг хүн бүр мэднэ.Дэмжих нь хотын хөгжлийн гарц шүү
    66.181.177.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-04-04 12:03:21
    Zev zev, Sukhbaatariin talbaigaa medehgui yumnuud haltvar hiij hun zeedgiig burmusun horigloh heregtei, bid osold ertvel ted yu teleh yum
    43.242.243.166
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-04 10:21:04
    Зөв л юм хэлсэн байна.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-04 10:11:18
    Зөв л хэлсэн байна ш дээ. Арай дэндсэн олон халтуршикууд байга.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Buruu rultei mashin buu oruulaachee 2018-04-04 09:21:02
    Buruu rultei mashinaa l ehleed zegzelchih busad ni daraa ni !!!bolno
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-04 09:18:02
    zuv tur tumur nudrag uzuuleh heregtei yun yadarsan ard tumen zadarsan ard tumen hatuu garaar barih heregtei tegj baij ard tumen uhaan suun...
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-04 08:28:18
    Хориглох нь зөв. Мөн буруу рультэй машин хилээр оруулахыг хориглох хэрэгтэй?! Одоо явж байгаа хэд нь 2-3 жилийн дараа гэхэд сэлбэг болоод л дууснат ш дээ
    139.5.216.206
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2018-04-04 08:11:59
    Home plaza heniih gelee
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2018-04-04 08:09:51
    би бол Амарбаясгаланг дэмжиж байна. . Ажлын цагт хавчигдахгүй дуртай үедээ халтуур хийж хэдэн төгрөг олох гэсэн улс л байдаг
    202.21.124.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-04 07:47:02
    mash zuv
    203.91.118.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч  2018-04-04 07:44:44
    Амарбаясгалан төлөөлөгчтэй санал нийлж байна. Хувийн таксиг журамлаж, албажуулбал ядаж халтуур хийх гэж биш ажиллаж, хөдөлмөрлөж зээлээ төлөх гэдэг болох биз ээ...
    43.242.242.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ок 2018-04-04 07:22:05
    Зөв, хэрэгжүүлэх хэрэгтэй.
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-04 07:13:20
    Автобус нийтийн тээврийнхээ үйлчилгээг сайжруулахгүй бол автобус хүлээсээр хамаг цагаа барахгүйн тулд иргэд аль тааралдсан унааг л сонгохоос аргагүйд хүрч байна...
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын иргэн 2018-04-04 07:05:29
    Юу нь буруу гэж...??? Зөв л санал байна шд. Такси гэдэг ойлголт Улаанбаатарт байхгүй болсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. ЗӨВ ЗӨВ ЗӨВ .
    103.212.119.129
    Мэдэгдсэн Хариулах
  • нийт 2018-04-04 06:25:10
    хувиараа такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгчөөч тэхгүй бол болохоо болилоо хүн гараа өргөөд зогсож байвал авах гээл осол аваар тоохгүй улайрдаг лалрууд их байн...
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Бегс долоогч нь 2018-04-04 05:36:52
    Цунх баригч л хэлсэн болохоос зев л хэлж
    139.5.216.158
    Мэдэгдсэн Хариулах
  • бббббббббббббб 2018-04-04 05:27:36
    зөв ард түмэн гэж хэн бэ хөдөөний юмнуудыг цэгцлэх хэрэгтэй төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • njuy 2018-04-04 05:24:54
    Таксийнд явах машин тусгай тэмдэгтэй, улсад бүртгэлтэй татвар хураамжаа төлдөг байх ёстой. Дэлхий нийтээрээ ийм шүү дээ. цөмл адилхан тэгш байХ ёстой бусУУ
    124.158.110.59
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮНИЙ ҮГ АВАХГҮЙ 2018-04-04 05:09:13
    ЭНЭ ЗАЛУУ ЧАДВАРГҮЙ ХҮН БАЙНА ЛЭЭ
    150.129.141.127
    Мэдэгдсэн Хариулах
    • Хотын иргэн 2018-04-04 07:06:39
      Ийм саналыг уншаад ийм үг бичиж байгааг нь харахад өөрөө жинхэнэ чадвар мөхөс нэгэн харагдаж байна
      103.212.119.129
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-04-04 04:47:13
    zuvsht. dairj orj irdeg buduuleg jolooch nar denduu ih baina. stres bolgoni ard busdin hurungud heneggui zeel urtei orkuud. tatvarig tultal n nemj hotoos garg
    103.26.195.161
    Мэдэгдсэн Хариулах
  • hurelsuh  2018-04-04 04:33:49
    hutsana biz ene golog
    202.9.40.91
    Мэдэгдсэн Хариулах
  • r 2018-04-04 04:12:07
    MAH erguu tolgoi
    202.9.41.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг сэтгуулчид 2018-04-04 04:09:03
    Тэнэг хогын сэтгуулчидчид улин хуцахаа больдооо;; Умхийрсэн тахсиг халж цэвэрхэн соелтой тахситай болох хэрэгтэй; Умхий сэтгуулчид бичих юм олдохгуй тэнэгтээд
    64.119.22.237
    Мэдэгдсэн Хариулах
  • saruul 2018-04-04 03:56:27
    mash zub ajil hiih durguy tatbar toldoguy haltuuriin zolooch nariig boliuulah heregtei
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-04-04 03:36:17
    "Генсек" гэж монгол үг байхгүй, харин "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэж монгол үг бий!!! Сэтгүүлч нар моодорхож байгаа юмуу, тэнэглэж байгаа юмуу???
    66.181.176.29
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-04-04 03:55:19
      Англиар 2 өгүүлбэр зөв холбоод хэлчихэж чадахгүй юм байж англи үг хэрэглэх их дуртай гэж байгаа хи хи
      182.160.4.101
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-04 03:26:34
    тахси тэдэг такс гэсэн угнээс гаралтай хувийн тэргээр халтуур хийхийг хорих нь зев шуу алийн болгон ард тумний нэр барьж хегжлеес хойш чангаах гэсэн юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-04 03:18:35
    Генсекийн гаргасан саналыг олон нийт дэмжмж байгаа ш тээ, яагаад зохион байгуулалттайгаар худлаа мэдээлэл гаргаж, зохион байгуулалттайгаар гүтгээд байгаа юм бэ ...
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • !! Yu yarih geed yu yaridag .... 2018-04-04 03:17:29
    Ene Pazan amidral medlee yu ? !!! Yaj saijruulah talaar shiidel gargaad yum yarisan bol daanch sachi ni hurehgui l dee !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах