“Жаст”-ын хэрэгт холбогдуулж Г.Алтангаас тайлбар авна

"Эрдэнэт" үйлдвэр болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар олон хүнийг гэрчээр дуудаж байцаалт мэдүүлэг авч эхэлсэн. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний мөнгө авч, улсад хохирол учруулсан Ж.Батхүүгийн хэрэгт "Алтжин" компанийн захирал Г.Алтанг дуудаж мэдүүлэг авчээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтан, тэдгээрийн хооронд мөнгө төгрөг шилжсэн, тодорхой ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн гэх мэт харилцаа үүссэн байдаг. Энэ асуудлаар Г.Алтангаас өмнө нь мэдүүлэг авсан байдаг. Одоо бас дуудаж тайлбар авна. Түүний хүүхэд Эдвардын Сүрэн гэж хүн Төрийн банкнаас мөнгө төгрөг нэхэмжилсэн асуудлаар иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, үгүй юу гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Бидний зүгээс тэр өр зээл нь үнэхээр бодитой байсан уу, тэр өр зээлийг хоорондоо өгч авалцах албан тушаалтнуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг анхаарч шалгаж байгаа. Шаардлагатай, үндэслэл бүхий асуудал тогтоогдвол үргэлжлүүлэн шалгах болно" гэв.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санал 2018-04-04 09:52:13
    Нямдоржийг сайд болоход одоо л шудрага хууль зүй үйлчлэнэ гэж горьдож байсан. Нямдорж бол ёстой нүгэлтэй амьтан юм бна ээ бүү үзэгд хөк тэнгэр
  • НЭРГҮЙ 2018-04-04 05:29:56
    үнэн мөнийг тогтоох цаг болсон. Худал баримт хуурамч баталгаа гаргаж мөнгө залилаж сурсан Батхүүгийн холбоотон нарыг илрүүлж Арбитерийн шийдвэрийг хэрэгжүүл
  • zochin 2018-04-04 04:08:10
    Эдварт Сүрэн хаанаас тийм их мөнгө хөрөнгөтэй болов. Энэ мөнгө хөргийг яаж олж авсныг батлуулах хэрэгтэй шүү. ЭНэ Алтжин авгайд их учир бии
  • ЗОЧИН 2018-04-04 03:34:53
    ЭНЭ АВГАЙ ЭКС НУХЭР ЖАМЫНСУРЭН .АЛТАН НЫМДОРЖИД УГЭХЭЭР ЦУНХ ДУУРЭН МУНГЭ АВААЧИЖ УГСЭН ГЭЖ ЫРИДАГ .ТЭР НЫМДОРЖНИ ОДОО ХУУЛИ ЗУЙН САЙД МОНГОЛ ИНГЭЖЛ АМИДАРЧ УХЭ...
  • !!! 2018-04-04 02:30:49
    Ene awgaig suulgaj baij baizaawal ajil chini hudan yawna sh dee !!! Mordongiinhon !!
  • Зочин 2018-04-04 02:29:04
    Хэт ИХ МӨНГӨНД шүлгэнтсэн шулам болжээ....
  • Бат 2018-04-04 02:13:22
    Энэ эрхмүүдийн дундаас ард түмэн хохирох ёсгүй шүү би одоогийн төрийн банкинд хэдэн төгрөгөө хадгалуусан нэгэн энэ талаар их мэдээлэлтэй