Ч.Сайханбилэг дуудах хуудсаар өөрөө ирэх ёстой гэв

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар АТГ-ынхан дуулиант баривчилагааг эхлүүлсэн. Одоогоор нэр бүхий таван хүнийг сэжигтнээр татаж цагдан хориод байна. Тэднийг үргэлжлүүлэн шүүх эсэхийг шийдэх хурал өчигдөр анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл энэхүү дуулиант хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгахаар прокурорын дуудах хуудсыг хүргүүлээд байгаа юм. Түүний хувьд АНУ-д байгаа бөгөөд түүнийг эх орондоо ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар байцаалт авна гэдгийг АТГ-ынхан хэлсэн.

Гэвч түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, албадан авчирна гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Гадаадад байгаа хүнийг албадан авчрах нь үнэн эсэх талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Энэ мэдээлэл цуурхал. Албадан авчрах эсэх талаар ярих болоогүй. Дуудах хуудсаар өөрөө ирэх ёстой” гэлээ.



О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХААНА БАЙГАА ГАЗРААС НЬ БАРЬЖ ИРЭХ ХЭРЭГ 2018-04-04 07:24:38
    ДУУДААД ӨӨРӨӨ ИРЭХГҮЙ БОЛ БАРЬЖ ИРЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. УЛСЫН ХӨРӨНГИЙГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ЗАВШИГЧДАД ГИШГЭХ ГАЗАР БҮҮ БАЙГ
  • Зочин 2018-04-04 05:01:01
    Сувгаа битгий солиорой-гоос суга дэвшиж, авилга хээл хахуулиар хууль бус хөрөнгөтэй болсон хүн. Улс төрөөс буухаараа АНУ явж, сул орж ирсэн мөнгөө үрдэг.
  • ЗОчин 2018-04-04 03:38:20
    Бусад орон шиг хаа байгаа газраас нь бариад ирдэг байхгүй юу? Зарлан дуудах өгөөд сууж бдаг ...
  • s 2018-04-04 02:46:43
    Ter hudlaa yarij bgaag ni haraad oi gutsan shuu. Oodgui urvagch! Bayartsogt ene 2 , S. Bayar, Zorigt ... ed
  • Ёоноо 2018-04-04 02:37:38
    МУ-ын гавьяат эх оронч манай еөкийн хуурай дүү нар энхрий хайрт Монгол орноосоо зугатаж оргон зайлчихаад Интерполоор эрээд олохгүй л байгаа юм даа.
  • Gemt hun Gelbelzene !!1 2018-04-04 02:33:57
    Awilga Luiwriin mongoo ureh geed zawgui yawna uu ? Aigaagui yum bol Mongoliin Toriin omno ireed ooriigoo notloh zag chini bolsoon eswel nasaaraa zugtah uu ?
  • Зочин 2018-04-04 02:25:30
    Сайханбилэг өөрөө ирж дээлээ толгой дээрээ нөмрөх хүн биш. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа шиг тэр чигтээ зугтана даа. Интерполоор хайгаад ч олдохгүй болно.