Нийслэлийн ногоон бүсэд аялж зорчихыг хориглов
Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай Онцгой комиссын 2018 оны 03 тоот албан даалгавар гарчээ.

Шийдвэрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахыг  НОК-оос холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгав.

Энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ногоон бүсэд аялал зугаалга зохион байгуулах мөн галын аюулгүй төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгсэлээр ногоон бүсэд  зорчихыг хориглоно.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-04 02:41:29
    jil bolgon hamgiin olon tom oin tuimeruud naadmin uer gardagshuudee, ter ued yamar arga hemjee avah bol
    103.26.195.161
    Мэдэгдсэн Хариулах