Хустайн нуруунд хууль бусаар ан хийх нь ихэсчээ
Төрийн тусгай хамгаалалтай газар буюу Хустайн нуруунд хууль бусаар ан агнах хэрэг гарах нь ихэсчээ. Хаврын цагт бугын эвэр, сав, чивийг нь авах сайн байдаг гэсэн ойлголттой иргэд энэхүү хууль бус гэмт хэргийг үйлдээд байгаа аж.

Тухайлбал, халиун бугын эврийг нь авахын тулд хулгайн анчид есөн бугыг хөөж бахардуулж унагаад эврийг нь хөрөөдөж авсан хэрэг энэ онд гарчээ. Хаврын цагт ямарч амьтан ядарч туйлддаг бөгөөд энэ үед хөөж бахардуулж унагааж байгаад эд эрхтэнийг нь авч, улмаар сэг зэмийг нь гуу жалганд нуучихсан хэрэг гарж байна. Энэхүү хууль бус ан агнууртай тэмцэж буй тус газрын байгаль хамгаалагчид байнга эргүүл манаа хийдэг ч хулгайн анчид нууцаар шөнийн цагаар буга агнасан байдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд Хустайн байгалийн цогцолборт халиун буга их өсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1140 буга тоологджээ. Гэвч эдгээр халиун бугын эвэр, эд эрхтэнд нь шунасан хулгайн анчид хууль бус ан хийх нь ихэссэн талаар тус газрын байгаль хамгаалагчид ярьж байна.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-04 09:50:23
    Нөгөө төрийн төмөр нүүр хаачсан вэ
  • Eh orond chini darhan hyyli chaaztai gaz 2018-04-04 09:17:17
    hyyli erhiin hatyy hynalt salgalt bainga gargaj baribchlah asar ender toryyli tabij dahin dabtagdahgyi boltol ni darah yostoi!Mongol hyn yneheer men bol ta yaj ...
  • Түвшин 2018-04-04 07:29:32
    Монголчууд ан хийж амьдардаг болтлоо ядуурсан юм байх даа
    •  2018-04-05 02:53:39
      Яг тийм байна. ЖИЙП УНУАСАН ДАНСАНДАА ТЭРБУМТАЙ ГУЙЛГАЧИД АН ХИЙЖ ҮХЭЭНЦ ХИЙМОРЬ оо сэргээж байна ГЭЖ ЯВАА.
  • зочин 2018-04-04 06:08:35
    Энэ хүмүүсийн шунал яасан дуусдаггүй юм бэ Байгаль хамгаалалгч нарт буу өг буудаг хулгайч нарыг
  • Baga baina osgoj urjuuleh estoi 2018-04-04 02:37:32
    1140 bol ih too bishee zagtaa Mongol uls olon zuun myangan Bugtai baisan uy sayhan shuu !!