“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт:
“Газар тариалангийн тогтвортой хөгжил" тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэлнэ. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ технологийн талаар санал солилцоно.

10:30 цагт:  Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд /Цэцэг төвийн ард/  болно.

11:00 цагт: Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа Мишээл экспо төвд болно.

11:00 цагт: “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Тоглолт Монголын хүүхдийн ордоны их танхимд 11:00, 15:00 цагуудад болно.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт: Иргэний хөдөлгөөнүүдээс БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинь Пинд хандан Монгол дахь Хятад авилгачдыг цээрлүүлж цаазлахыг шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Төрийн өндөр албан тушаалтнуудын луйвар хэрээс хэтэрч байгааг эсэргүүцэж энэ сарын 12-ны өдөр жагсаал зохион байгуулах талаар Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Үйлдвэрчний эвлэлээ хүлээн зөвшөөрдөггүй Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагуудын асуудлаар гишүүд ажилчид нь Хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус байгууллагын ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд хотын захиргаанд шаардлага тавьж, суулт хийн, өлсгөлөн зарлах аж. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байранд болно.

14:00 цагт: УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит "ИДЭР ОЮУНЫ УНДРАА" аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн төв байрны лекцийн танхимд болно.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.