Нийслэлийн “ҮНДСЭН ХУУЛЬ”-ийг чамбайруулах шаардлагатай

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Иргэдийн төлөөлөгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-2018 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НИТХ-ын ажлын алба,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс тэргүүтэй хуулийн судалгааны баг, нийслэл, дүүргийн төлөөлөгчид 140 гаруй хүн оролцов.
 


Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь анх 1994 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй 24 жил болсон. Энэ хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай олон асуудал бий болжээ. Эл асуудлуудыг зохицуулах зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
 


Иймд нийслэлийн төлөөлөгчдийн саналыг уг хуулийн төсөлд тусгаж, хуулийг “чамбайруулах” зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж байна.

Тухайлбал, Судлаач Ц.Даваадулам “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтын хүрээ тодорхой бус байна. Нэг хуулийн хүрээнд бүх хуулийг зохицуулах гэсэн заалтуудтай мэт ойлгомжгүй. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөр аль эсвэл журам мэт замбараагүй заалтуудыг хуулийн төсөлд олноор оруулсан байна” гэдгийг дурьдаж байв.

Мөн судлаач  Г.Гантулга “Нийслэл хот эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй хэрэгтэй. Шийдэл шаардлагатай зүйл дээр, тухайлбал хот нутаг дэвсгэрийн бүстэй болох ёстой. Энэ нь барьсан барилгуудын түвшинд биш ногоон байгууламжтай, тодорхой хүрээтэй байх” асуудлыг хөндөж байлаа.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар хотын онцгой статус, хотын удирдлага, хотын төсөв санхүү, хотын газар, хотын өмчтэй холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь Нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай учраас зохицуулалтын хүрээг тодорхой болгож, сайжруулах шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.

 НИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.