Хоол идсэний дараа хийж болохгүй зүйлс
Мэргэжилтнүүд хоол идсэний дараа хийж болохгүй үйлдлүүдийг нэрлэжээ.


Тамхи бүү тат

Мэргэжилтнvvдийн туршилтаар xоол идсэний дараа тамхи татах нь 10 янжуур татсантай дvйцэж байна гэжээ. Мөн хавдар тусах өндөр эрсдэлтэй.

Тэр даруйдаа жимс бүү ид

Хоол идсэн даруйдаа жимс идэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө жимс идэхийг зөвлөж байна.

Цай бүү уу

Учир нь навчны цай нь хүчлийн өндөр агууламжтай байдаг. Хоол боловсролтыг удаашруулдаг.

Бүсээ бүү сулруул

Хоол идсэний дараа өмдний тэлээгээ сулруулах нь гэдэс мушгирч бөглөрөхөд хүргэдэг.

Усанд бүү ор

Хооллосны дараа усанд орох үед цусны урсгал гар хөл зэрэг захын, мөчдийн хэсэгт ихэсдэг ба үүний улмаас ходоодны цусан хангамж буурснаар ходоодонд хоол боловсролт удааширдаг байна.

Гэнэт бүү алх

Хүмүүс үргэлж хоол идсэний дараа алхах нь урт наслах нууц гэдэг ч үнэндээ энэ нь тийм ч зөв бус юм. Хоол идсэний дараа алхах нь хоол шингэх явцыг алдагдуулдаг.

Тэр даруйдаа бүү унт

Хоол идсэн даруйдаа нойрсох нь ходоодны болон гэдсэнд халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.