Өсвөрийн сагсчид Германд аваргалав

Олон улсын Сагсанбөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагддаг “Eastern Cup” өсвөрийн ОУ-ын тэмцээнд Монголын ирээдүй болсон өсвөрийн сагсчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртжээ.
 

Тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болсон бөгөөд манай улсаас 13-16 насны эмэгтэй хоёр, эрэгтэй тав, нийт долоон баг оролцсоноос Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны эрэгтэй баг Германий багийг 42:31 харьцаатай буулган авч аваргын алтан медаль хүртжээ.
Тус насны ангилалд шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэн нэрлэгдсэн байна.
 


Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг Нидерландын шигшээг хожиж аварга болж шилдэг тоглогчоор Г.Дөлгөөн тодорсон бол Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны эрэгтэй баг аваргын төлөө АНУ-ын багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медалийг хүртсэн юм.
Мөн эмэгтэй U14 насны баг хүрэл медалийн болзол хангажээ.

Харин О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны эрэгтэй баг, Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ мөн охидын U16 насны шигшээ багууд шилдэг дөрөвт шалгарсан багтам амжилтыг үзүүлжээ.
“Eastern Cup” ОУ-ын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтий аваргаар U15 насны хоёрдугаар багийн тоглогч Л.Мөнхтулга тодорсон байна.








Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.