Төрийн банк, Э.Сүрэн нарын  шүүх хурал хойшиллоо

“Алтжин” группын захирал Г.Алтангийн хүү Эдвард Сүрэнгийн нэхэмжлэлтэй “Төрийн банкинд” холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо.

Хэргийн тухайд гэвэл, 2013 оны долоодугаар сард “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх замаар харилцагч, хадгаламж эзэмшигч нарын мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан байдаг. Уг үйл явдлын дараа Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн “Хадгаламж” банкны гаргасан баталгааг үндэслэж “Жаст групп” ХХК-д 32,8 сая ам.долларыг зээлдүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс “Жаст групп” ХХК-ийг Э.Сүрэнгээс зээлдсэн мөнгөө төлөх, төлөхгүй бол баталгаа гаргасан Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гаргасан.

Шүүх тухайн хэрэгт “Хадгаламж” банкны Эрх хүлээн авагчийг татан оролцуулаагүйн улмаас актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж “Төрийн банк”-наас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. “Хадгаламж банк”-ны эрх хүлээн авагчийн архивт хадгалагдаж байсан хэд хэдэн ноцтой баримтыг үндэслэж Э.Сүрэнгийн гаргасан баримтууд хуурамч гэж үзэж “Төрийн банк”-ны зүгээс шинээр илэрсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан ч өнөөг хэр нь шүүхээр эцэслэгдээгүй байгаа юм.


О.Онон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-03 15:51:11
    шүүх үнэнээр явна гэдэгт итгэхэд бэрх. зүгээр л ша аж орхи.
  • bold 2018-04-03 14:14:34
    Möngötei xvnd xyyliinxan vilchildeggvi gedeg ene baix daa 2013 onii zvil 2018 on xvrtel vrgejlex ingej bgaad öröös myltrax wii dee.Xyanaltand aw!!!
  • irgen 2018-04-03 12:20:09
    altan avgain tatvariig shalga. uneheer tiim ih mongo baisan um uu. baishin shatchihlaa geed baahan hohirol baragduulsan. haanaasaa olchiv. garal uusel mongonii
  • Ard 2018-04-03 04:49:56
    Idsen humuus amar boljee 3 jil awaad tegeed 1.5 jil suusan bolood gardag ene N.Enkhbayaraas ehelseen ene hun buh yumnii ehiig tavih yumaa!
  • !!! 2018-04-03 04:44:33
    Ene neg gadaad owogtoi nowsh odoo hen yum be nowsh ene muu Mongoliin bank sanhuug dampuuruuldag hen yum be !!!
  • Бат 2018-04-03 03:31:34
    Одоо шүүхийн шийдвэр хэр зөв гарахыг харах үлдлээ уг нь авсан өгсөн хоер хүний л асуудад шүү дээ тэгээд ард түмнээр арай төлүүлэхгүй биз