Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхэд иргэдээс санал авч эхэллээ

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон этгээдэд цаазын ял оноодог байя, цаазын ялыг сэргээе гэсэн асуудал нийгмийг хоёр талцуулж эхэллээ. Тэгвэл цаазын ялыг сэргээх нь зөв, сэргээхгүй байх нь зөв гэсэн асуудалд ард иргэдээс санал авч эхэлсэн байна.

Тухайлбал, бага насны хүүхдийг хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангаж амь насыг нь хөнөөсөн, амь нас, эрүүл мэндэд нь ноцтойгоор заналхийлж хохироосон, хүүхдийн насан туршийн амьдралд толбо, нөхөж баршгүй хор уршиг, хохирол учруулсан гэмт хэргүүд олноор гарах болсонд иргэд жигшин дургуйцэж энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах хүнд ял оногдуулж, хатуу цээрлүүлж байх санал, шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тасралтгүй ирүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан.

Тусгаар тогтносон, хараат бус аливаа улсын эрхэмлэн дээдэлж, хамгаалан хэрэгжүүлдэг дээд хүчин чадалтай хууль нь Үндсэн хууль байдаг тул Монгол Улсын төр “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийнхаа зарчмыг хатуу баримталж, иргэдийнхээ санал, шаардлага, нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг нухацтайгаар дүгнэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа онц харгис, хэрцгий, жигшүүрт гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогоо эргэн харах зүй ёсны шаардлагатай тулгарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд Монгол Улс Үндсэн хуулийнхаа дагуу цаазаар авах ялыг хэрэглэх бүрэн боломжтой юм.

Эдгээр нөхцөл, шаардлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “бага насны хүүхдийг санаатайгаар алах, эсхүл хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оногдуулж болох” тухай нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төсөл санаачилж байна.

Та энэхүү хуулийн төсөл болон хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, судалгаа, материалтай сайтар танилцаж өөрийн санал, зөвлөмжийг tusul@president.mn хаягаар ирүүлнэ үү.

О.Онон
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ulaanbaatar 2018-04-05 07:14:57
    Demjij b.n bas ter abilagchidiig ch gesen
  • ulaanbaatariin emegtei 2018-04-04 01:55:58
    Demjij baina.
  • bold 2018-04-03 13:42:30
    Demjij bna demjij bna demjij bna Taigan bolgo nasaaraa ööriin tolgoidoo gomdoj yawag.
  • Бат 2018-04-03 02:08:51
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм