Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар ноцтой баримт дэлгэнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр С.Баярцогт нарын шүүх хурал зарлагдлаа.

09:30 цагт: Зохиомол түгжрэл үүсэж байгаа нөхцөл байдал, арилгах талаар СБД-ийн Замын цагдаагийн албанаас мэдээлэл өгнө. 100 айлын уулзвар. Холбогдох утас: 9321-6886.

10:00 цагт: "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид нэгдэж цусаа бэлэглэнэ. Хаана: ЦССҮТ-ийн төв байранд.

11:00 цагт:  Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд их дээд сургуулийн багш нарын сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах цуврал сургалт эхэлнэ. Хаана: ШУТИС-ийн номын санд

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 2018.4.3-ны 11:30 цагаас Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар ноцтой баримт дэлгэхээр хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос “Дээд боловсролын тогтолцоо-Тогтвортой хөгжил” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт: “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ МИНИЙ ДУРАНД” гэрэл зургийн уралдааны талаар мэдээлэл өгнө. Хаана: Хэвлэлийн Хүрээлэнд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.