С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэнэ

Авлигатай тэмцэх газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж саналаа прокурорт өнөөдөр хүргүүллээ.

Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан бөгөөд прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг маргааш шийдвэрлэнэ.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • azaa 2018-04-03 02:24:34
    sullaad yavuulah ni uu harj l baina...ug ni huuli ,tur zasag gj manai ulsad bga baih aa..
  • шүүмжлэгч 2018-04-03 01:14:39
    нээрээл удахгүй суллах биздээ би ер нь яах гэж ажил хийгээд улсад өчнөөн татвараа төлөөд байгаа юм болоо нэг хүн л 25 тэрбум гэхээр арайл бишүү цаазал цаазал ар...
  • Bi 2018-04-02 23:47:41
    Zov luuvarchid
  • irgen 2018-04-02 18:23:13
    bayar mundar hun shuu
  • Монгол Иргэн 2018-04-02 17:06:28
    ЭНЭ С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫГ БҮХ НАСААР НЬ ХОРЬЖ ШИЙТГЭХ ЁСТОЙ....
  • Цнд  2018-04-02 14:47:11
    Шүүх суллаад гэм зэмгүй ээ. Нотлох баримт алга. Хэргийг хэрэгсэхгүй болгов гэнэ биз дээ. Тун уудахгүй дээ хахаха