“Чингис мастер кросс”  уралдааны аваргаар Л.Ариунболд тодров
Монголын Авто Мастеруудын Холбооны "Чингис мастер кросс-2018" уралдаан  Дархан хотын уугуул УИХ-ын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болон 20 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Дархан хотноо болсон уг уралдаанд Монголын мастер кросс ангиллын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон юм.

Тамирчид урьдчилсан дөрвөн гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралдсан. Улмаар хагас шигшээд тэргүүлсэн тамирчид шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж "Чингис мастер кросс-2018" уралдааны аваргаар Спортын мастер Л.Ариунболд тодров.

Тэмцээний бай шагналыг “Чингис Шар айраг” Компанийн захирал Д.Очирхуяг, Монголын Авто Мастеруудын Холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх, Улсын Их Хурлын гишүүн асан Чимэдцэрэнгийн хөвгүүд гардууллаа.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.