Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар өчигдөр орой АТГ-аас нэр бүхий хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж, цагдан хорьсон. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсон юм.
Харин энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа эсэхийг АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Ч.Сайханбилэг гадаад улсад байгаа. Прокурорын дуудах хуудсыг түүнд хүргүүлсэн. Түүнийг ирсэн үед нь энэ хэрэгтэй холбогдуулан байцаалт авна” гэлээ.
О.Онон
olloo.mn