Г.Уянга: Өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн
Төрийн ордны Иргэний тамхимд "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн /хүчиндсэн/ тохиолдолд Цаазаар авах ял оноох нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах" асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Отгонбаяр,  хуулийн хэлтсийн бодлогын зөвлөх, хуульч Р.Булгамаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтөй холбогдуулан ийнхүү тайлбар хийж байгаа нь энэ аж.

Г.Уянга “Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг газар авч байгаа учраас нийгэм, олон нийтийн шаардлага, эсэргүүцэл өндөр түвшинд байна. Өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Ой 4 сартай, ой 8 сартай хүүхдийг хүчирхийлсэн нь нийгмийг айдаст автуулж дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй Дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Нийгэмд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авлаа. Тиймээс үүнд арга хэмжээ авч, хууль санаачлах эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж хуулийг УИХ-д оруулж батлуул гэсэн үүрэг чиглэлийг өгсөн юм.

Бага насны хүүхдийг хүчирхийлж, амийг нь хохироосон тохиолдолд цаазын ял оноох, өөр бусад гадаад орнуудад хэрэглэдэг хөнгөлөх зэрэг бусад арга замуудыг судалж аль нэгийг нь боловсруулж УИХ-д оруулж хууль батлуулах нь зүйтэй гэсэн саналыг өгсөн ч яамны зүгээс ямар нэгэн хариу өнөөдрийн байдлаар өгөөгүй байна. Харин дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ гаргаж Цаазын ялыг сэргээх боломжгүй гэж үзсэн байна” гэлээ.

Хэвлэлийн хурал хийж байгаа зөвлөхүүдийн хувьд бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах биш бүх насаар нь хорих ялыг оноож, ялыг чангатгах ёстой гэж үзэж дээрх хуулийн төсөлд оруулсан байгаа гэдгийг онцлов. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьж буй хуулийн төслийг батлах эсэхийг УИХ шийднэ гэлээ.

О.Онон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2019-11-08 03:04:36
    Нэгэнт цаазын ялыг сэргээх боломжгүй гэж үзэж байгаа бол тэр этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Хөнөгөлөх асуудал л үлдэж байх шив дээ? Хэзээ нэгн цагт...
  • Zochin 2018-04-03 10:45:11
    Bulgama gej zurgtaar garah durtai hun bnaa yun huulich ymar ymnii huulich bhvdee hoorhii
  • ard 2018-04-03 02:34:41
    Tsaazaar abah ni zob,tejeej horij harj b.h mongo baihgui
  • bold 2018-04-02 15:20:25
    xerew tsaasiin yal sergeegdexgvi gewel shyyd taigan bolgo.
  • eej 2018-04-02 11:11:24
    taigan bolgo,eswel buh nasaar ni hund hedelmert zutguul
  • Энэ янхн зайлда 2018-04-02 06:20:25
    Уянга гэж янхан зайлдаа.Шантааж хийж биэээ үнэлэгчэээ
  • songogch 2018-04-02 06:19:36
    298 ene unen too yu?!? Yu bolod bna.manaihan arai i.m bish bha.Bi lav itgehgui bna .!!!!
  • irgen 2018-04-02 05:51:43
    Hun gutgeh bolomjtoi huuli batalsan tul ene chini tsaashdaa bur gaarna. Hudal hereg uusgej shantaajlah yavdal gazar avsan
  • Бат 2018-04-02 05:28:04
    За одоо яалтай билээ мал адгуус шиг амьтадын цээрлүүлэх л хэрэгтэй зарим адгуус тухайлбал адуу өөрийн үр төлөө гишгэдэггүйг мэдэх үү