Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал өнгөрөгч  бямба гарагт Сүхбаатарын талбайдзохион байгуулагдсан. Энэхүү жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Тодруулбал, жагсаалд оролцогчдын хүүхдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулж, төөрсөн хүүхдүүдийг бүртгэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, бэртэл гэмтэл авсан тохиолдолд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Мөн жагсаалын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг илрүүлж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангасан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.