НМХГ-аас Бөхийн өргөө, Мишээл экспо төвд албан бичиг хүргүүлжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга байгууламж болон шар усны далан суваг хоолой, мөн эрүүл ахуй шаардлага хангахгүй байгаа ТҮЦ, дэлгүүрүүдэд шалгалт хийж эхэлжээ. Тэгвэл тус газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр Мишээл экспо төвийн тааз нурсан тохиолдол гарчээ.

О.Онон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бөх 2018-04-02 09:42:28
    Бөх барилдах зориулалттай учраас тэр үед тааз нь нурвал хамаагүй гэж бна даа...
  • Зочин 2018-04-02 08:13:08
    Бөхийн барилдаан болж байхад тааз нурах хамаагүй юу?