Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар байна уу
Цагаан захтнууд буюу төрийн өндөр дээд албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдэхгүй замхардаг жишиг тогтоод удлаа гэх. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон их хэмжээний мөнгө зувшуулсан болон улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх албан тушаалтнуудад холбогдох хэрэг шүүхээр барагтай шийдэгддэггүй. Харин прокурорын шатанд хавтаст хэрэг хянагдаж байгаад хэрэгсэхгүй болсон, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг замхруулах тохиолдол их бий. Тэгвэл иймэрхүү хэргээр ял завшсан албан тушаалтнуудтай АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвөөс хатуухан тэмцэж, ширүүхэн дуугарч эхэлсэн байгаа. Тодруулбал, тус төвийн дарга Г.Баасан төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргадаг ч АТГ-ын удирдлагууд болон мөрдөн байцаагчид хөдлөхгүй байгаад учир бий гэдэг. Тэгвэл өнөөдөр 11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт Авлигатай тэмцэх газар гараа хумхисаар” сэвдээр тус зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

О.Онон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-02 07:08:22
    Оюу толгойн гэрээгээр хөлжсөн С Баяр тэргүүтэй нөхдийг яаж илрүүлж чадах болов уу ?
  • !!! 2018-04-02 04:51:46
    Миеэ, Женко г.м. акулуудыг барьж авсан цагт л АТГ үнэхээр ажлаа хийж эхэллээ гэж иргэд итгэнэ!!!!
  • irgen 2018-04-02 03:24:35
    avilaga avsan humuusiig ilruulj baij l ene niigmiig zeverlene.
  • Иргэн 2018-04-02 03:12:59
    Ямар ч байсан үнэн юм яриад байгаа юм биш үү? Цагаан захинуудаас хэрэг хүлээсэн хэн байна вэ ?
  • иргэн 2018-04-02 02:58:42
    баасан баасанхуу гэх мэт шезотой бааснуудыг ендер авахуулчих юмаа манайхан бас тэр дуучин жавхлан бна нудийг нь хараарай эмч биш хунд ч эруул биш харагдана даа