Цаазын ялын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа
Өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаазын ялын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг шил дараалан гарч нийгмийг айдаст автуулж байгаа учраас эцэг эхчүүд болон төрийн, төрийн бус байгууллага хамтарсан Хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг өнгөрсөн сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бөгөөд хамгийн гол нь жагсаалаас гарах үр дүн чухал гэдгийг онцолсон билээ. Харин Ерөнхийлөгчийн хувьд бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ёстой, цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн байр суурьтай ажиллаж байгаа төдийгүй өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Хуульчдын багийг ажиллуулж эхэлсэн юм. Гэвч нөгөө талаар цаазын ялыг сэргээх нь буруу, ийм төрлийн жигшүүрт хэрэг далд хэлбэрт шилжиж, харин ч нийгэмд сөрөг дагаварууд их гарч магадгүй гэдгийг хуульчид үзэж буй.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаазын ялын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

О.Онон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • солиорч дээ 2018-04-02 04:18:05
    насаар нь хорих зөв цааз манай оронд дэмий шашин зан үйлээ бодсон ч дэлхий нийтийн хандлага ч тэр солиотой юм юу ч хйих ямарч хууль гаргахаас буцахгүй болжээ
  • зочин 2018-04-02 03:21:06
    Хүчирхийлэл,улсын өмч хөрөнгө газар нутгийг зарж идсэн,албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүст ЦААЗЫН ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
  • saf 2018-04-02 03:02:25
    төмөр замын идсэн улсын 500 тэрбум хаана байна, шороо болоод хийссэн уу
  • иргэн 2018-04-02 01:56:21
    энэ боловсролгуй амьтан ийм нарийн юмыг яаж ойлгохов дээ яаж эмзэг сэдэв дээр дереелж хар массын дэмжлэгийг авахав л гэж популизм хийж байгаа юм
  • Шүүмжлэгч 2018-04-02 01:51:34
    Нэгэнт шүүх прокурор нь ерөнхийлөгчийн эсрэг байгаа бол шууд солих хэрэгтэй