Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: МҮЭХ-ны хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт Кемпинский зочид буудалд эхэлнэ.

09:00 цагт: МУИС дээр Олон улсын Web of Science-өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулах гэрээг үзэглэнэ.

11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДӨРт зориулса арга хэмжээ GB Plaza-гийн 4 давхарт болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ сарын сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

19:00 цагт: Уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэг, Ёндонжамцын Төгөлдөр, Батчулууны Бат-Эрдэнэ нарын “Гэрэл Сүүдрийн Хүүрнэл” буюу МОНГОЛЫН КОНТЕМПОРАРИ УРЛАГ VI үзэсгэлэнгийн нээлт  Art Space 976-д болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.