Туул гол орчмын хоёр тонн хогийг цэвэрлэлээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ийн газар, "Brussels Belgian Beer Cafe" кафены хамт олон нийт 40 гаруй залуус хамтран “Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг 2018 оны 04-р сарын 01-ний Ням гарагт зохион байгуулж, хоёр тонн хог цэвэрлэлээ.



Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай залуус нэгдэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тэрэлжийн гүүрний зүг явж, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.

Цаашид “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг залуучуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан тогтмол зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-04-02 02:04:51
    Залуустаа баярлалаа
  • иргэн 2018-04-02 01:44:24
    энэ их сайн хэрэг хотын бух залуучуудыг ингээд зохион байгуулаад хог цэвэрлуулэхсэн даан ч хог хаях нь хуний эрх албадан хеделмерлуулэх нь хуний эрх гэж хуцах б...