Мах, ногооны үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийн судалгааныг гаргажээ.  Гуравдугаар сарын 28-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 9.6 хувиар өссөн байна.

Махны үнэ өсчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 19.8 хувь, үхрийн ястай махны үнэ 15.0 хувь, үхрийн цул махны үнэ 14.8 хувь, адууны ястай махны үнэ 6.5 хувь, ямааны махны үнэ 32.8 хувиар өсчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 6.6 хувь, адууны ястай махны үнэ 5.4 хувиар тус бүр өссөн байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7120 төгрөг, үхрийн /ястай/ мах 8180 төгрөг, үхрийн цул мах 9720 төгрөг, адууны /ястай/  мах 5875 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ

Савласан дээд гурилын үнэ өмнөх сараас болон  өмнөх долоо хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ

Цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны үнэ өсчээ

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 16.3 хувь, луувангийн үнэ 12.0 хувь, байцааны үнэ 8.3 хувь, хүрэн манжингийн үнэ 17.3 хувь, сонгины үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хүрэн манжингийн үнэ 11.7 хувь, сонгины үнэ 1.1 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ 

Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 8.7 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 7.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн бол цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх  7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-02 04:32:34
    юмны үнэ өсөөд байдаг. цалин аль 2011 оных байгаад байдаг. Яамаар ч юмдээ.
  • Бааскаа 2018-04-01 14:31:54
    Мах, ногооны үнийг бууруул, үгүй бол огцор!
  • ???? 2018-04-01 10:40:02
    Өнөөдөр Баянзүрх захаас мах авах гээд очсон чинь зоорины мах олдоц ховор байгаа гэд махны үнэ өссөн гэж байна! Үхрийн цул мах 9,500₮ байна!!