Манай даамчид дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдлээ

Дэлхийн даамын холбооны шинэчилсэн чансаа өнөөдөр гарчээ. Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүлсэн байна.

Манай тамирчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна. Тэрчлэн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгдсэн байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2018-04-02 03:39:54
    Дэлхийд 9, 14-т эрэмбэлэгдэнэ гэдэг чанга аа, чанга. Манай даамчид сайн байна.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах