ФОТО: Иргэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ
Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг “Дахин Тэвчихгүй” жагсаалыг өнөөдөр орон даяар зохион байгууллаа. Мөн энэхүү жагсаалд гадаад ажиллаж, амьдарч буй Монголчууд нэгдсэн юм.
 
Жагсагчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах гэсэн хоёр гол зорилгын хүрээнд жагссан. Мөн жагсаалаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүллээ. Шаардлагад дараах асуудлуудыг тусгасан байна.
 
  • Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хэрэгжихүйцээр, үр нөлөөтэй байлгах,
  • Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх ,
  • Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах,
  • Хүүхдийн хүчирхийлэл гарахаас нь өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авхуулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангах,\
  • Архидан согтуурахтай тэмцэх хуулийг чангатгаж, архины үйлдвэрлэлийг хязгаарлах,
  • Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах
  • Зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох.


















Бэй Аэриагийн Монголчууд хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдлээ.


Бэй Аэриагийн Монголчууд хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдлээ.


Унгар улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Будапешт хотын Баатарчуудын талбай дээр жагсав


Унгар дахь Монголчууд


Унгар дахь Монголчууд


Франц дахь Монголчууд тайван жагсаалд нэгдлээ



 

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Плщ 2018-04-01 07:07:10
    Монголчууд юуны туруунд авилгагуй, хулгайчгуй, ес суртхуунтай, улс орноо хугжуулэх сэтгэлтэй туртэй эруул нийгмийн тулуу жагсах хэрэгтэй.
  • Бат 2018-04-01 02:43:33
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2018-03-31 12:16:00
    гантулга мурат хоерынхоо учрыг олоогуй уих бичиг усэгт тайлагдаагуй еренхийлегч худлаа шаахаас еер гавьяагуй хурэлсэх нарт юм хэлээд нэмэр байна уудаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-03-31 11:51:06
    Huchirhiileld . Ortson huuhed,emegteichuudiig tusgaarlaj,toroos ooriin gesen ger,sanhuugiin uusgevertei boloh hurtel hariutsah ystoi