“Алтан чагнуур”-ын эзнээр 12 эмч шалгарав

Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан  найм дах жилдээ зохион байгууллаа. Энэ жил уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн байна. Тэднээс нарийн мэргэжлийн төрлөөр 12 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулжээ.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.

 

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

1.    Төрөл:        ДОТОР СУДЛАЛ    
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн Төвийн Эрхлэгч Очирхүрээгийн Баярмаа

2.    Төрөл:        ХАВДАР СУДЛАЛ        
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж    
    
3.    Төрөл:     ЭХ БАРИХ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН СУДЛАЛ        
Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Хишигжаргалын Цэцэгдэлгэр

4.    Төрөл: МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ,  ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ        
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Жамъяанлодойн Ганбаатар

5.    Төрөл:   ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНД
Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалбарын Галбадрах

6.    Төрөл: СЭТГЭЦ, МЭДРЭЛ СУДЛАЛ    
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Дашдоржийн Энхтуяа
 
7.    Төрөл:  ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ    
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн их эмч Мөнхөөгийн Цэвээн

8.    Төрөл:      ГЭМТЭЛ, МЭС ЗАСАЛ СУДЛАЛ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе, судлал, Үе сэргээх төвийн эрхлэгч Майдарын Отгонбаяр

9.    Төрөл: ХАЛДВАРТ, СҮРЬЕЭ СУДЛАЛ
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг

10.    Төрөл: ДҮРС ОНОШЛОГОО, ЛАБОРАТОРИ СУДЛАЛ        
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Нямдоржийн Цэрэнбүжид

11.    Төрөл: НҮҮР АМ, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ    
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Пүрэвсүрэнгийн Цэцэгням

12.    Төрөл:  АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛ                                                                             

     Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбын Дашиймаа нар шалгарч АЛТАН ЧАГНУУРЫН эздээр тодорсон юм. 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-01 09:42:29
    Эздээ олоогүй шагнал бна.Цасан шуурганд морь унаж хүний алтан амийг аварч, эх хүүхдийг эх барьж авч байгаа жинхэнэ тулалдааны талбарт байгаа эмч нараа шагнаач ...
  • зочин 2018-04-01 09:41:22
    Хэнд хэрэгтэй оновчгүй шагнал вэ? Нүд, шүд, чих хамар хоолойн эмч нар чагнуур хэрэглэдэггүй юм.
  • зочин 2018-04-01 02:54:38
    дан дарга нар шагнуулчих юм үнэн тэнэг бүүр том даргын бөгс сайн долоосон хурган дарга нар яаж шагнал авчихаад баярлаж байна аа хайран олон түмний мөнгө долиг...
  • Бат 2018-04-01 02:44:26
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Owchton 2018-03-31 11:18:44
    Dan darga nar ni todordog yum v Bn bodwol nasan tursh hiisneer ni todruulsan bolow uu yadaj 3 jileer dugnedeg bol orsoldoontei husel moroodoltei boloh bh