Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэнэ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ийн газартай хамтран “Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг 2018 оны 04-р сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.  

Тус сайн дурын үйл ажиллагаанд оролцохыг хүссэн иргэд Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр 2018 оны 04-р сарын 01-ний өглөө 09:00 цагт цугларч, нэгдсэн журмаар хөдлөх бөгөөд Тэрэлжийн гүүрний зүг явж, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэх юм.

Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай хүн бүрийг энэхүү сайн дурын аянд нэгдэхийг уриалж байна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-01 02:45:04
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2018-03-31 10:14:11
    сайн улсэд амжилт хусье баярлалаа харин богд уулын ам туул голын хевеен дэхь баячуудын хорооллыг яалтай билээдээ боажя ны уе уеийн сайдын газрын наймаа