Нийслэлд өнгөрсөн онд 2400 гаруй хос гэрлэлтээ цуцлуулжээ

Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2017 оны эцсийн байдлаар:

Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4, байнга оршин суугаа хүн амын хувьд 1 сая 462.9 мянга байгаа юм.

Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь байшин хороололд, 55.5 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Нийслэлд 661 цэцэрлэг, 241 сургууль үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2017 оны байдлаар 10.3 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийслэлд 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2 мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

Улаанбаатар хотын нийт ААН-ийн тоо 2017 оны байдлаар 114 мянга 671 байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 50 мянга 467 юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 мянга 314-өөр өссөн үзүүлэлт юм.Улаанбаатарт хөдөлмөрийн насны 901 мянга 122 хүн бий. Үүнээс 512.2 мянга нь ажилтай бол 41.4 мянга нь идэвхтэй ажил хайж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pooh 2018-03-30 12:06:49
    Daanch yav daa. Dor hayaj iim toonii huuhduud zolios bol baigaa baih daa.
    64.119.20.208
    Мэдэгдсэн Хариулах