Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах саналыг НИТХ дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан 45 төлөөлөгчийн 75.5 хувийн ирцтэйгээр 34 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна. Хуралдааны  үдээс өмнөх хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны нэгулиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Ажлын албаны даргаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хэрэгжүүлсэн ажил, НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах тасгийн үйл ажиллагаа, төлөөлөгчдийн тайлан мэдээ гаргахтай холбоотой асуултад хариулт авлаа.

НИТХ-ын хурлын ажлын албаны дарга Б.Батбямба хуульд заасан чиг үүргийн дагуу төлөөлөгчдийн хурлын ирцийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд мэдээлэх болсныг дуулгалаа.

Үүний дараагаар НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Улаанбаатар эдийн засгийн төлөөт бүсийг байгуулахтай холбоотой судалгаа, танилцуулгыг хүргэв. Р.Дагва төлөөлөгчийн хүргэсэн танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлж асуудлын хүрээнд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд НИТХ-аас Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах  саналыг дэмжсэн тогтоол гаргах саналыг төлөөлөгчдийн олонх дэмжлээ. Ийнхүү Нийслэл хотын эдийн засгийн хувьд бэхжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах хотын стратегийн томоохон төсөл болох Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах санал НИТХ-аас дэмжигдэж ажил хэрэг болохоор болж үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: НИТХ ХМОНХТ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-31 09:26:00
    Teriigee hotoos gaduur bguulj boldguimuu. Zahuudaa hotoos gargah gj zovj bj yun ahiad choloot bus
    120.22.58.229
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-30 11:25:00
    тэнэглэлд хязгаар үгүй. чөлөөт бүсэд хүн алж мөрийтэй тоглож хар тамхи татаж болно гэсэн үгү ү
    66.181.178.176
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-03-30 10:04:34
    ЗА БАС ЮУН ЧӨЛӨӨТ БҮС ВЭ, УЛС ЧИНЬ ӨМНӨ ХОЙНОО ЧӨЛӨӨТ БҮС ГЭДЭГ ЮМ БАЙГУУЛАХ ГЭЭД 20 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА ДАГ
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах