Хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх, асуудал хуваарийг баталжээ. Хуваарийн дагуу ирэх долоо хоногт:


4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт 10 цагаас:
  • Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлт.
4 дүгээр сарын 03-ны Мягмар гарагт:
  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “В” танхимд.

4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
  • Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2018.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /4 дүгээр сарын 06-ны Баасан гарагт 10.00 цагаас/
  • Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт;
  • Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.