Мансууруулах бодис хил нэвтрүүлэхийг завдсан есөн үйлдлийг илрүүлжээ

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар тусгай ажиллагаа зохион байгууллжээ. Энэ ажиллагааны үеэр олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийсэн байна.

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид 24 цагаар ажиллаж өдөрт дунджаар 10 гаруй онгоц, тэдгээрийн зорчигч, ачаа тээшинд үзлэг шалгалт хийхээс гадна ачаа тээвэр, шуудан илгээмжийн эд зүйлд IONSCAN600, Мансууруулах бодис илрүүлэгч тестер, гар рентген аппарат, BodyScan X-Ray, TrueNarc зэрэг багаж төхөөрөмжүүд болон албаны эрэлч нохойг ашиглан үзлэг шалгалт хийн ажиллаж байна.


 

Гаалийн хяналт, шалгалт болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2017 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.


ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийгдэж буй “Шалгалт-2018” арга хэмжээ энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газартай хамтарсан шалгалт үргэлжлэн явагдаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.