Казахстан улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд ноён Содномын Чинзориг Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырал нар өчигдөр албан ёсны уулзалт хийлээ. Ноён Д.Кыдырали алд цэнхэр хадаг барьж, сүү амсуулж С.Чинзориг сайдыг угтан авч, Казахстан-Монгол улсын засгийн газар хоорондын комиссын өргөн хүрээтэй ажилд өндөр их амжилт гаргахыг ерөөлөө.

Олон улсын Түрэг академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёл, боловсролын байгууллагуудтай 2014-2018 оны хооронд хамтарсан үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, түүний ажил хэрэгт өндөр үнэлэлт өгсөн С.Чинзориг сайд академийн монгол судлалын талаар ирээдүйн төлөвлөгөөнд илүү дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдасан байна. С.Чинзориг сайд хөрш зэргэлдээ оршдог Монгол- Казахстан улс зөвхөн эдийн засаг, худалдаа арилжааны биш басхүү соёл, шинжлэх ухааны чиглэлээр олон талын харилцаагаа гүнзгийрүүлэх нь эртнээс зан заншил, ахуй амьдрал нь ойролцоо хоёр ард түмний эрх ашигт илүү нийцнэ гэдгийг онцолсон байна.

Олон улсын Түрэг академи Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн «Шивээт улаан» тахилын онгон цогцолборт 3 жил дараалан археологийн малтлага судалгаа хийж буй бөгөөд мөн Монголын Үндэсний музейтэй хамтарч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт буй Гүнбүрд, Хаяахудаг тахилын онгон байгууламжид судалгаа явуулж, тус дурсгалд зориулж хамгаалалтын хашаа барьсан юм. Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали шинжлэх ухааны салбараар улам нягтран ажиллахад дэмжлэг үзүүлсэн Монгол улсын холбогдох байгууллагуудад гүн талархалаа ийлэрхийлж, академийн номын сан, музейг хүндэт зочдод танилцуулсан байна.
Казахстан дахь Монгол Улсын соёлын элч Акедил Тойшанулы