60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” уралдаан зарлалаа

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд “Камержуулалт-2” аяныг эхлүүллээ.

Тодруулбал, орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааныг ирэх сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаатай зарлаж байна.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт-2” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн 2211 камер шинээр суурилуулжээ.

Энэ удаагийн болзолт уралдаанд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс гадна аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтойгоороо онцлог аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-03-30 07:13:41
    Юун уралдаан гээд худлаа балиартаад байгаа юм бэ?????Зориулсан төсөвт суулгасан мөнгөөрөө хийгээч ,Дараа н өөрсдөө хийсэн болох гээд.Бас нэг төсвийн мөнгө идэх ...